Лабораторийн амьтан судлал -3 цуврал ном хэвлэгдэж нийтийн хүртээл боллоо

“ЛАБОРАТОРИЙН АМЬТАН СУДЛАЛ-III” номыг туурвих явцдаа АШУҮИС-ийн Эрдмийн сургууль болон Шинжлэх Ухаан Технологийн Газар, Цөм лабораториос зохион байгуулж буй “ЛАБОРАТОРИЙН АМЬТАН СУДЛАЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ХЭРЭГЛЭЭ” сэдэвт онол-практик хосолсон сургалт, хэлэлцүүлгийн явцад гарсан санал, хэрэгцээ шаардлагыг харгалзан үзэж, анхаарлаа хандуулсан.

   Судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд суурь эрдэм шинжилгээний бааз суурийг бэхжүүлэхэд лабораторийн амьтан чухал байр суурь эзэлнэ.

   Лабораторийн амьтан судлал хичээлийн хөтөлбөрийг боловсруулж батлуулснаар төгсөлтийн дараах сургалтын үндсэн сурах бичиг болно гэдэгт найдаж байна.

Лабораторийн амьтан нь эрт үеэс эхлэн шинжлэх ухааны хөгжилд, тэр тусмаа эрүүл мэндийн салбарт үнэтэй хувь нэмрээ оруулж байгааг дэлхийн олон эрдэмтэд хүлээн зөвшөөрч байна. Шинэ эмийн аюулгүй байдал, идэвх, үйлчилгээний үр дүнгүүдийг туршилтын амьтан дээр явуулсан судалгаагаар (90% хүртэл) нотлон тогтоож байна.

  “Лабораторийн амьтан-3” цуврал номд туршилтад амьтныг хэрэглэхэд мөрдөх ёс зүйн удирдамж, хулганыг хөхтөн амьтны төлөөлөл, эм бэлдмэлийн хорон чанарыг судлах, техникийн удирдамж болон лабораторийн амьтны бактериологи, амьтдын дархлааны хариу урвалын хүчин зүйлс зэрэг 4 бүлэгтэй бие даасан шинэлэг чиглэлүүдийг багтаан нийтийн хүртээл болгон гаргаж байна.

  Энэ номын агуулга нь та бүхний судалгааны ажлыг хөнгөвчлөх, мэдлэг мэдээлэл, ур чадвар сайжрахад тус дэм болох зорилготой бөгөөд их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад лабораторийн амьтдыг хэрэглэн судалгаа, туршилт хийж буй оюутан, багш, эрдэм шинжилгээний ажилтнууд ашиглах боломжтой юм.