Ковид 19 цар тахал дэгдсэнтэй холбоотой төрийн өмчийн бүхий л их дээд сургуулиуд сургалтаа цахим хэлбэрт шилжүүлэн, шалгалтаа онлайнаар авч эхэлсэн. АШУҮИС-ийн 2019-2020 оны хичээлийн жилд төгсөх 23 мэргэжлийн 13 мэргэжлийн шалгалт өнөөдөр буюу 2020 оны 05 сарын 14-ны өдөр амжилттай яавагдаж эхэллээ. Шалгалт 05 сарын 14,16,17,18-ны өдрүүдэд цахимаар явагдах бөгөөд Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэг, БНХАУ-ын ӨМӨЗО, Лаус зэрэг орноос нийт 1890 оюутан шалгалтад хамрагдах юм. Шалгалтын эхний өдрийн 09-13 цагийн байдлаар эхний ээлжийн 367 оюутан шалгалтаа өгч дуусгасан байна.
Мөн шалгалтад хамрагдсан нийт оюутнуудын 53 хувь нь мобайл хэлбэрээр, 46 хувь нь компьютероос, 1 хувь нь таблетнаас орж шалгалтаа өгсөн байна. АШУҮИС-ийн 2019-2020 оны хичээлийн жилд амжилттай суралцан төгсөлтийн шалгалтандаа орж буй нийт оюутнууддаа амжилт хүсье.
