АШУҮИС Монголын бурхан шашны сүм хийдүүдтэй хамтран ажиллах гэрээг үзэглэлээ

2020 оны 05 сарын 12-ны өдөр АШУҮИС нь Монголын бурхан шашны хийдүүдийн төлөөлөл болох МБШТ Гандантэгчэнлин Хийд, Зүүн Хүрээ Дашчойлин Хийдтэй харилцан зөвшилцсөний үндсэн дээр хамтран ажиллах гэрээ байгууллаа. Энэхүү гэрээг байгуулснаар харилцан ойлголцлыг дэмжих, хүмүүнлэг энэрэнгүй үйлсийн хүрээнд соён гэгээрүүлэх, эрдэм шинжилгээ, боловсролын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оршино.

   Хамтын ажиллагааны хүрээнд багш, оюутан солилцооны хөтөлбөр хамтран зохион байгуулах, хамтарсан лекц, хурал, симпозиум зохион байгуулах, хамтарсан судалгаа, судалгааны төсөл хэрэгжүүлэх, Эрдэм шинжилгээний мэдээлэл, холбогдох материал солилцох, бусад боловсролын болон эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг дэмжих зэрэг талт асуудлуудаг хөндөн хөгжүүлэхээр болов.

Сүүлийн бичлэг