АШУҮИС-ийн Шинжлэх Ухаан Технологийн газарт “Судалгаа хөгжлийн төв” нээгдлээ

Өнөөдөр буюу 2020 оны 05 сарын 15-ны өдөр АШУҮИС-ийн Шинжлэх ухаан технологийн газрын “Судалгаа хөгжлийн төв”-ийн нээлтийн үйл амжилттай болж өнгөрлөө. АШУҮИС нь Монгол улсын засгийн газар, БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй “судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”, “Шинжлэх ухаан, технологи, инновацийн хүний нөөцийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр болон АШУҮИС-ийн хөгжлийн бодлогын хүрээнд Ази-номхон далайн баруун эргийн бүсийн анагаах ухааны шилдэг 100 их сургуулийн нэг болох зорилго дэвшүүлэн ажиллаж байгаа билээ. Тиймээс эрхэм зорилгын хүрээнд багш, судлаачдын эрдэм шинжилгээний ажлыг дэмжих, судалгаа шинжилгээний ажил хийх таатай орчин бүрдүүлэх, эрдэм шинжилгээний бүтээлийн чанар чансааг нэмэгдүүлэх, салбар дундын судалгааны багийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, судлаачид харилцан туршлага солилцох зорилгоор шинжлэх ухаан технологийн газрын дэргэд судалгаа хөгжлийн төвийг шинээр байгуулан үйл ажиллагаа ийнхүү эхлүүлж байна. Тус төв нь судалгааны ээлтэй орчинг бий болгох, судалгааны боловсруулалт, хэл зүйн сургалт, зөвлөгөө өгөх, салбар дундын судалгааны баг бүрдүүлэх, судалгааны төсөл шалгаруулалтын тухай мэдээлэл олгох, АШУҮИС-ийн харьяа эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн чадамжийг сайжруулах гэсэн зорилтуудын хүрээнд үйл ажиллагаагаа явуулах юм.

Сүүлийн бичлэг