ИСНЭ-ийн хэсэгт Нүүр Ам судлалын кабинет шинээр байгуулагдлаа

 АШУҮИС-ийн  ИСНЭ-ийн хэсэгт Нүүр ам судлалын кабинет шинээр байгуулагдлаа. Тус кабинетын нээлтийн ёслолыг 2020 оны 05 сарын 15-ны өдөр албан ёсоор хийж, үйл ажиллагааг эхлүүлээд байна.  Энэхүү кабинетад өдөр бүр эмч тогтмол ажиллаж, шүд цоорох өвчин ба түүний хүндрэл, шүд авалт зэрэг эмчилгээг үзүүлнэ. Мөн АШУҮИС-ийн багш, ажилтан ажиллагсад, оюутнуудад ажлын байранд нь нүүр амны тусламж үйлчилгээ үзүүлэх зорилготой юм. Түүнчлэн  Улсын онцгой комиссоос өгсөн заавар зөвлөмжөөр  хөл хорионы дараа хуваарийн дагуу “Зөвлөх” эмч нар дараах чиглэлээр НАС-ын нарийн мэргэжлийн үзлэг хийн,  зөвлөгөө өгч, шаардлагатай эмчилгээг үзүүлнэ.

Үүнд:

Нүүр амны эмчилгээ (Шүдний тулгуур эд ба салст судлал)

Нүүр амны согог засал

Нүүр амны мэс засал

Хүүхдийн нүүр ам судлал-урьдчилан сэргийлэлт

Нүүр амны гажиг засал

Имплант эмчилгээ

Сүүлийн бичлэг