Эм зүйн сургууль 2019-2020 оны төгсөгчид болон ажил олгогчдын цахим уулзалтыг амжилттай зохион байгууллаа

Эм зүйн сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг төгсөгчид, ажил олгогчдын уулзалтыг  2020 оны 5 сарын 14-д цахимаар амжилттай зохион байгууллаа.

    Уулзалтад АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн 2019-2020 оны эм зүйч, эм найруулагчийн ангийн 100 гаруй төгсөгч болон Айвико ХХК, МЭИК ХХК, Мари Стопс ХХК, Мөнхийн тун ХХК, Монос Фарм ХХК, Цахиур төмөр ХХК, Омбол ХХК, Эм гоо ХХК, Дакал ХХК, Ази фарм ХХК, Торгонтуул ХХК зэрэг Монгол улсын эм хангамжийн топ 20 гаруй байгууллага идэвхтэй оролцож, өөрсдийн байгууллагыг болон ажлын байрны саналыг төгсөгчдөд танилцууллаа. Төгсөгчид ажлын байрны саналыг баяртайгаар хүлээн авч, ирээдүйн ажлын байрны сонголтоо хийн ажил олгогчидтой цаашдын холбоогоо энэхүү уулзалтаар тогтоолоо.

Эм зүйн сургуулийн нийт төгсөгчдөдөө сайн мэргэжилтэн болж төрөлх сургуулийнхаа нэрийг ямагт өндөрт өргөж явахыг хүсье.  

Leave a Reply

Сүүлийн бичлэг