“Коронавируст халдвар (COVID 19)-ын үед үзүүлэх сувилахуйн тусламж үйлчилгээ” сэдэвт цахим сургалт зохион байгуулав

Сувилагчийн Коронавируст халдвар (COVID19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг зохион байгуулах, мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэх бэлэн байдлыг үед үзүүлэх сувилахуйн тусламж үйлчилгээ сэдэвт цахим сургалтыг 2020.05.21-нд ЭМЯ, ЭМЯ-ны Сувилахуйн мэргэжлийн салбар зөвлөл, ЭМХТ хамтран зохион байгуулав. Сургалтанд Сувилахуйн сургуулийн багш СУ-ны доктор В.Даваахүү, СУ-ны доктор Г.Хулан, НЭМУ-ны доктор Я.Энхжаргал, БСУ-ны доктор Г.Ганхуяг нар цар тахлын үеийн зохион байгуулалт, гадаадын улс орнуудад авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, олон улсын туршлага, цар тахлын үед сувилагч мэргэжилтнүүдийн сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, цар тахлын үеийн халдварын сэргийлэлт, хяналт, тандалт, халдвар хамгааллын хувцас өмсөх, тайлах аргачлал сэдвүүдээр лекц уншлаа.