“Үр дүнд суурилсан чанарын хөгжил-2020” эрдэм шинжилгээний цахим бага хурал зохион байгуулагдлаа

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн бүрэлдэхүүн болон салбар сургуулиудаас боловсролын салбарт чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэгч Нүүр ам судлалын сургууль, Сувилахуйн сургууль, Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургууль, Дорноговь аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулиуд 2019-2020 оны хичээлийн жилийг “Үр дүнд суурилсан чанарын хөгжлийн жил” болгон зарлаж, боловсрол, эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага, шийдвэрлэх асуудлууд, арга замын талаар хийгдэж буй эрдэм шинжилгээний ажил, шинэ бүтээл, шинэлэг санаа, судалгааны арга зүйг нийтэд таниулан түгээх, хамтын ажиллагааг дэмжих үүднээс  “ҮР ДҮНД СУУРИЛСАН ЧАНАРЫН ХӨГЖИЛ-2020” сэдэвт эрдэм шинжилгээний цахим бага хурлыг 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Нүүр ам судлалын сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа.

   АШУҮИС-ийн захирал, АУ-ны доктор профессор Ж.Цолмон, АШУҮИС-ийн Хөгжлийн бодлого инновацын асуудал эрхэлсэн дэд захирал АШУ-ны доктор, профессор Д.Цэрэндагва нар хурлыг нээж, зочин илтгэгчээр НАСС-ийн захирал АУ-ны доктор Ж.Отгонболд, СС-ийн захирал АУ-ны доктор Н.Наранбаатар, Нийслэлийн Амгалан Амаржих газрын дарга Ц.Батболд, Дархан-Уул аймаг дахь салбар АУС-ийн захирал Б.Баясгаланмөнх нар болон АШУҮИС-ийн 29 судлаачийн эмнэлзүйн 24 илтгэл, АУ-ны боловсрол судлалын 5, нийт 29 эрдэм шинжилгээ, судалгааны ажил хэлэлцэгдлээ.

   Дэлхий нийтээр COVID19цар тахлын хүрээнд Эрдэм судлалын ажил хэлэлцүүлэг ховор байгаа өнөө үед Цахим сургалтын давуу талыг цаашид танхимын болон цахим хосолсон хэлбэрээр явуулснаар орон зай цаг хугацаанаас үл хамааран эрдэм судлалын ажил амжилттай хэлэлцэж болохыг энэхүү хурал нотоллоо

   Цахим бага хуралд нийслэл болон орон нутгаас /Дархан, Дорноговь, Завхан, Хэнтий, Дорнод, Сэлэнгэ, Өмнөговь, Ховд/ төдийгүй, хилийн чанадаас /Солонгос, Тайван, Хятад, Орос/ нийт 45 оролцогч цахимаар холбогдож, 15 оролцогч танхимаар хуралд оролцлоо.