mn
mn

“Коронавируст халдварын сэргийлэлт, хяналт ба эмнэлзүйн менежмент” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа

  “Коронавируст халдварын сэргийлэлт, хяналт ба эмнэлзүйн менежмент” сэдвийн хүрээнд ЭМЯ-наас томилогдсон сургагч багш нарын баг “Коронавируст халдвар (COVID-19)-ын чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, салбар дундын хамтын ажиллагаа”, “Коронавируст халдвар (COVID-19)-ын үеийн эмнэлзүйн менежмент”, “Коронавируст халдвар (COVID-19)-ын тархвар судлал, эмнэлгийн менежмент”, “Эрүүл мэндийн байгууллагын орчны менежмент, ЭМА-ыг халдвараас сэргийлэх арга хэмжээ”, “ Хувийн хамгаалах хувцас хэрэгслийг зөв өмсөх, аюулгүй тайлах”, “Гарын эрүүл ахуй”, “Коронавируст халдвар (COVID-19)-ын үед хүүхдийн тусламж үйлчилгээ: АЦЦХ эмнэлзүй”,  “Коронавируст халдвар (COVID-19) ба нөхөн үржихүйн эрүүл мэнд”, “Коронавируст халдвар (COVID-19)-ын оношилгоо” сэдэвт сургалтыг зохион байгуулсан ба сургалтанд МЯЭ-ийн удирдлага, халдварын сэргийлэлт хяналт эмнэлзүйн тусламж үйлчилгээний нийт 24 эмч, эмнэлгийн ажилтан хамрагдлаа.

     Энэхүү сургалтанд хамрагдснаар коронавируст халдвар (COVID-19)-ын үед авах арга хэмжээний өргөн хүрээний мэдлэг, чадвартай болсон. Цаашид эмнэлгийн бүх тасаг, нэгжид сургалтыг зохион байгуулж тасаг, нэгжийн бэлэн байдлыг бүрэн хангаж ажиллах боломжтой боллоо.

Сүүлийн бичлэг