Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургуулийн зуны улирлын эмнэлзүйн үйл ажиллагаа

МАУОУС-ийн эрдэмтэн багш нар зуны 3 сарын хугацаанд эмнэлзүйн үйл ажиллагааны бүтээмж, тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлыг хангаж ажиллах үүднээс МЯЭ-ийн Монгол Уламжлалт Анагаах Ухааны Үндэсний Төв (МУАУҮТ) болон өөрийн бие даан үйл ажиллагаа явуулдаг “Эрхэс” сувилал дээр ажиллаа.

   Зуны хугацаанд МУАУҮ Төвд 2020.07.01-с 2020.08.24 хооронд Дотрын өвчин судлалын тэнхимийн эрхлэгч П.Молор-Эрдэнэ, УАУ-ны заслын тэнхимийн эрхлэгч Н.Оюунцэцэг, багш С.Доржбат нар ажиллаа. Мөн Баянзүрх дүүргийн цагдаагийн 3-р хэлтэстэй хамтран эмнэлгийн гадаад, дотоод орчны аюулгүй байдлыг шалгуулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалтыг авлаа. 

    “Эрхэс” сувилал дээр багш нар 2020.06.08-с 2020.08.24 хооронд хуваарь гарган ажиллаж резиденсийн дадлага удирдсан бөгөөд сувиллын хамт олон нийт 700 гаруй сувилуулагчийг хүлээн авч тусламж үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ ЭМД-ын сантай байгуулсан гэрээгээ давуулан биелүүлж ажилласан өндөр бүтээмжтэй зуныг өнгөрөөлөө. Тус сургуулийн тэнхимүүд нөөц бололцоогоороо сувиллын тохижилтод хөрөнгө оруулалт хийж, тохижилтын ажилд оролцохын зэрэгцээ Covid-19 өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд явагдаж буй Нийслэлийн Мэргэжлийн хяналт болон ЭМД-ын газрын хамтарсан шалгалт, СБД онцгой байдлын газраас явуулсан шалгалт, АШУҮИС-ийн Захиргаа, хяналт, шинжилгээ, үнэлгээний албанаас явуулсан хяналт, шалгалтуудад ажлаа амжилттай дүгнүүллээ. 

Сүүлийн бичлэг