mn

АШУҮИС-ийн АУС-ийн багш, профессорууд ЭМЯ-ны “Эмнэлзүйн зөвлөх баг”-ийн бүрэлдэхүүнд орж ажиллав

Коронавируст халдвар (COVID-19)-ын үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд бодлого болон эмнэлзүйн зөвлөгөө өгөх, заавар боловсруулахад АУС-ийн багш нар: Л.Ганболд, Д.Ичинноров, М.Наранпүрэв, Д.Мөнхцэцэг, Б.Баясгалантай нар ажиллаж “Коронавируст халдвар (COVID-19)-ын үеийн эмнэлзүйн заавар”-ыг бэлтгэхэд манлайлан оролцов.

   Энэхүү ажлын хүрээнд “Коронавируст халдвар (COVID-19)-ын сэргийлэлт, хяналт, эмнэлгийн бэлэн байдалд үнэлгээ өгөх, эмнэлзүйн сургагч багш бэлтгэх, ажлын байрны сургалт”-ыг өөрийн орны хот, хөдөөгийн II, III-р шатлалын нийт эмнэлгүүдэд зохион байгуулахад хамтран ажиллажээ.

  АУС-ийн Яаралтай тусламж, мэдээгүйжүүлэг судлалын тэнхимийн багш Л.Ганболд, М.Наранпүрэв нар ЭМЯ-наас хэвлэн гаргасан гарын авлага, сургалтын материал зэрэгт хамтран зохиогчоор оролцжээ.