mn
mn

“Ulaanbaatar International Congress of Endocrinology and Diabetes 2020″ (UICED-2020) олон улсын хурал амжилттай болж өндөрлөлөө

АШУҮИС-ийн АУС-ийн Дотоод шүүрэл судлалын тэнхим, Монголын Чихрийн Шижинтэй Тэмцэх Үндэсний төв ТББ, Монголын Диабетын сургалт тусламж, үйлчилгээний холбоо, Монголын Эндокринилогийн Нийгэмлэг болон Эндокрин клуб  хамтран “Ulaanbaatar International Congress of Endocrinology and Diabetes – 2020″(UICED-2020) олон улсын хурлыг 2020 оны 08 дугаар сарын 27-29-ны өдрүүдэд Төрийн Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн Эмнэлэгт  онлайн хэлбэрээр зохион байгууллаа.

    Хурлын үйл ажиллагааг нээж АШУҮИС-н захирал, доктор, профессор Н.Хүрэлбаатар, УИХ-н гишүүн, МУ-н хүний гавьяат эмч Б.Бейсен, АШУҮИС АУС-ийн захирал, МАУА-н гишүүн доктор, профессор, академич О.Баатархүү, Монголын Эндокринилогийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, МАУА-ийн ерөнхийлөгч, АШУ-ны доктор, профессор, академич Ц.Лхагвасүрэн, Монголын ЧШ-тэй тэмцэх үндэсний төв ТББ-ын тэргүүн, МАУА-ийн гишүүн доктор, профессор, академич Х.Алтайсайхан нар мэндчилгээ дэвшүүллээ. УИХ-ын гишүүн Б.Бейсен Монголын дотоод шүүрэл судлалын салбар олон улсад үнэлэгдэж, тусламж үйлчилгээ сайжирч байгааг онцолж шийдвэр гаргах түвшинд дэмжин ажиллахаа илэрхийлэв.

   Тус олон улсын хуралд Австрали, Япон, Солонгос, Тайваны төлөөлөгчид болон УБ хот, хөдөө орон нутгийн дотоод шүүрлийн нийт 100 гаруй эмч, судлаачид оролцлоо

   Хурлын эхний өдөр Австралийн Сиднейн их сургуулийн профессор Ж.Алиса “IDF-WPR collaborative projects (T1D and disaster planning)” сэдвээр, Япон улсын Гифү их сургуулийн Дотоод шүүрлийн тэнхимийн эрхлэгч,АУ-ны доктор Д.Яабэ “AASD and IDF-WPR: Collaborations to improve diabetes care in our region” сэдвээр, БНСУ-н Сүнчүхян их сургуулийн АУС-н Дотоод шүүрэл,Метаболизмийн тэнхимийн профессор, Олон улсын Чихрийн шижингийн холбооны Номхон Далайн Баруун Эргийн бүс хариуцсан дарга, АУ-н доктор И Мүн Кю “IDF-WPR collaborative works and diabetes training in Korea”, Тайвань улсын Тайчунг Ахмад дайчдын эмнэлгийн дарга, АУ-н доктор Вэйн Шеү “Comprehensive diabetes care: What we achieved in Taiwan”сэдвээр өөрсдийн улсад чихрийн шижингийн эсрэг авъя хэрэгжүүлж байгаа ажил сүүлийн үеийн судалгааны талаар танилцууллаа.

   Хурлын үеэр АШУҮИС, АУС-ийн Зүрх судасны тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор, дэд профессор, МУ-ын хүний гавьяат эмч Ө.Цолмон, Дотоод шүүрэл судлалын тэнхимийн профессор, АУ-ны доктор Ж.Сувд, МАУА-ийн гишүүн доктор, профессор, академич Х.Алтайсайхан, АУ-ны доктор, дэд профессор С.Сайнбилэг, АУ-ны доктор Б.Оюунтөгс нар лекц уншлаа. 

   Хурлын 3 дах өдөр 2020 онд шинэчлэн боловсруулсан Чихрийн шижин хэв шинж 2-ийн эмнэлзүйн зааврын талаар “Master Class” – сургалт зохион байгуулагдлаа. Мөн ЧШ ба дотоод шүүрэл судлалын бусад чиглэлээр нийт 17 аман илтгэл хэлэлцэгдэж УНТЭ-ийн Дотоод шүүрэл судлалын тасгийн эрхлэгч, докторант С.Янжмаа 2020 оны “Шилдэг судлаач“-аар шалгарлаа.

Leave a Reply