“R Studio статистик боловсруулалт” чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа

Шинжлэх ухаан, технологийн газрын дэргэдэх Судалгаа хөгжлийн төвд 2020 оны 09 сарын 12-ны өдөр “R Studio статистик боловсруулалт” чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа. Сургалтын удирдагч багшаар АУ-ны доктор Г.Баясгалан ажиллаж байгаа ба нийт 17 багш, судлаачид бүртгүүлэн сургалтанд хамрагдаж байна. Уг сургалтаар R Studio программд судалгааны дата байршуулах, үр дүнгийн график дүрслэлүүд байгуулах, хувьсагч үүсгэх, дискриптив статистик тооцоолол хийх, параметрийн болон параметрийн бус тетээр таамаглал шалгах зэрэг сэдвүүдийн хүрээнд мэдлэг олгох зорилготой.

Шинжлэх ухаан, технологийн газрын дэргэдэх Судалгаа хөгжлийн төв нь 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдан үйл ажиллагаагаа эхлүүлсэн ба тус төвд өнөөдрийн байдлаар:

  • Судалгааны үр дүнгийн статистик боловсруулалт
  • Эрдэм шинжилгээний сэтгүүл сонгох
  • Өндөр хөгжилтэй оронд хамгаалсан болон Scopus, web of Science мэдээллийн санд бүртгэлтэй олон улсын нэр хүнд бүхий сэтгүүлд бүтээл хэвлүүлсэн судлаачид туршлагаа хуваалцах сургалт
  • Судлаачийн үнэлгээ хийх арга зүй
  • Эрдэм шинжилгээний мэдээлэл хайх
  • Эрдэм шинжилгээний бүтээлийн ном зүй
  • Хугацааны цуваан статистикийн дүн шинжилгээ зэрэг 7 чиглэлийн 19 сургалтыг цахим болон танхимын сургалтаар зохион байгуулж нийт давхардсан тоогоор 295 багш судлаачид хамрагдаад байна.

АШУҮИС-ИЙН ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ГАЗАР

2020-09-17

Сүүлийн бичлэг