АШУҮИС-ийн Хөгжлийн бодлогод үнэлгээ хийх, шинэчлэн боловсруулах ажлын хэсгийн чадавхжуулах сургалт зохион байгуулагдлаа

  АШУҮИС-ийн захирлын 2020 оны 09 сарын 04-ний өдрийн А/186 тоот тушаалаар Хөгжлийн бодлогод үнэлгээ хийх, шинэчлэн боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн ахлагчаар АШУҮИС-ийн Хөгжлийн бодлого, гадаад хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн тэргүүн дэд захирал Д.Цэрэндагва, гишүүдэд АШУҮИС-аас бүрэлдэхүүн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга нар, ЧБА, СБЗГ, ШУТГ, АУХ, Монгол Япон эмнэлэг, Засгийн газрын хэрэгжүүлэх агентлагийн Хөгжлийн бодлогын газартай  хамтран ажиллаж байна.

   Ажлын хэсэг 7 хоногийн Даваа, Мягмар, Пүрэв гарагуудад төв сургуулийн бага Эрдмийн өргөөнд ажиллаж, Хөгжлийн бодлогын хууль, АШУҮИС-ийн өнөөгийн нөхцөл байдлын үнэлгээ, бүрэлдэхүүн сургуулиудын стратеги төлөвлөгөөтэй танилцаж, ажлын төлөвлөгөөний дагуу хөгжлийн бодлогыг боловсруулж байна. 2020 оны 09 сарын 18-19-ний өдрүүдэд ажлын хэсгийг чадавхжуулах 2 дахь сургалтыг зохион байгууллаа. Уг сургалтыг АУС-ийн мэдрэлийн тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор Д.Бямбасүрэн удирдан явуулав.

Сүүлийн бичлэг