Олон улсын оюутны спортын 2020 оны өдрийг монгол улсад тэмдэглэн өнгөрүүллээ

  ЮНЕСКО-гийн 2015 оны 11 сарын Ерөнхий Ассамблейн чуулганы хурлын тогтоолоор жил бүрийн 09 сарын 20–ны өдрийг “Олон улсын оюутны спортын өдөр” (ОУОСӨ) болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.

   Энэ 2020 онд ОУОСӨ-ийг тэмдэглэн явуулах тухай ОУОСХ–ны шийдвэр гарч ОУОСӨ-ийг тэмдэглэх ажлын чиглэлийн дагуу цар тахлын хориотой хэдий ч тухайн улс орон, ИДСК, байгууллага дээрээ төрөл бүрийн ажил, арга хэмжээ, уулзалт, семинар, тэмцээн, наадам зэргийг өөрсдийн боломжит хэлбэртэй зохион байгуулахыг хүссэн юм.

  Иймээс МОСХ нь энэ өдрийг тав дахь жилдээ 2020 оны 09 сарын 20-нд “Бид хамтдаа” уриан дор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд (ҮЦХ) “Оюутны буухиа гүйлт”-ийн тэмцээнийг 19,920 метрийн зайд амжилттай зохион байгуулан явууллаа. Гүйдлийн арга хэмжээ нь 10:00-14:00 цагийн хооронд “Цагдаагийн талбай” болон гүйлтийн замд нь хийв.

    Тэмцээнд ИДС-иас нэг багт 4 оюутан (нэг эмэгтэй) 1 багш нийтдээ 5 хүний бүрэлдэхүүнтэй оролцлоо. Тэмцээний зааврын дагуу нэг оюутан тамирчин 4,980 метрийн зайг туулж, бүх 4 оюутан тамирчин ижил зайг туулснаар нь нийт 19,920 метрийн зайд гүйж, хурд хүчээ сорьсон билээ.

    Энэхүү арга хэмжээнд 12 их дээд сургуулийн баг тамирчид оролцсон бөгөөд хамгийн хол газраас АШУҮИС-ийн Говь-Алтайн сургуулийн баг тамирчид ирж, орон нутгийн оюутнуудаа төлөөлөв. Харин бусад ИДС-иуд нь нийслэл хотод үйл ажиллагаагаа явуулдаг сургалтын байгууллагууд байсан юм.

   Тэмцээний нээлтийн арга хэмжээ нь ҮЦХ-ийн Цагдаагийн талбайд явагдан МОСХ-ны тэргүүн дэд Ерөнхийлөгч, ИДСК-йн тэргүүн, ХААИС-ийн захирал, профессор Т.Хэрүүга, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, МҮОХ-ны дэд Ерөнхийлөгч Ч.Наранбаатар, МОСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, Ази тивийн оюутны спортын холбооны дэд Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан нар оролцон үг хэлэв. Нээлтийн ажиллагаанд их, дээд сургуулийн удирдлагууд, багш нар, спортын холбоодын төлөөлөл хүндэт зочноор оролцон юм.

   АШУҮИС-ийн багт 1 курсийн оюутан М. Нямжаргал,  Г.Эрдэмтөгс, 2-р курсийн  М.Дашням, 3-р курсийн  Энхнаран нар амжилттай оролцож, Биеийн тамирын тэнхимийн багш нар бүрэн бүрэлдэхүүнээрээ хамтран ажиллаа.  

Сүүлийн бичлэг