mn

АШУҮИС –ийн үйл ажиллагаа хэвийн горимд шилжлээ

  Засгийн газрын 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн ээлжит бус хурлын шийдвэрийг үндэслэн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс их дээд сургуулиудын сургалтын үйл ажиллагаа хэвийн горимд шилжиж, бүх хичээл танхимаар хичээллэхээр болсон. Тус шийдвэрийн дагуу АШУҮИС-ийн оюутнууд өнөөдөр буюу 2020 оны 09 сарын 21-ны өдрөөс танхимаар хичээллэж эхэллээ.

   АШУҮИС-ийн удирдлагын зүгээс өндөржүүлсэн бэлэн байдал цуцлагдсан ч ариутгал, халдваргүйтгэл зэргийг холбогдох дүрэм журмын дагуу хийж,  оюутнуудын тав тухтай суралцах, орчныг улам сайжруулахад анхаарч ажиллаж байна.