Дэлхий нийтээрээ цахим ном руу шилжиж байна

  Монгол Улсын Соёлын сайдын ивээл дор “Номын баяр 2020” арга хэмжээг 9 дүгээр сарын 18-наас 10 дугаар сарын 4-ний өдрүүдэд “Хязгаар үгүй-НОМ-сэтгэлгээний эрх чөлөө” уриан дор зохион байгуулж байна.

   Дэлхий нийтээрээ цахим ном руу шилжиж буй энэ цаг үед “M нэмэх ХХК”  (M+) буюу Дижитал контентийн цогц платформыг үүсгэн байгуулагчид санаачлан “Бүүк Форум 2020: Үндэсний оюун санааны дархлааг хамгаалах нь ” хэлэлцүүлэг 2020 оны 9-р сарын 18 ны өдөр Блью Скай цамхгийн Жэйд танхимд зохион байгуулагдлаа.

   Тус хэлэлцүүлгээр Үндэсний оюун санааны дархлаа ба эх хэл, Монгол хэл дээрх бүтээлүүдийн зах зээл, чиг хандлага, Технологийн давуу талыг ашиглах нь, Оюуны өмчийн хамгаалал ба хуулийн төслийн талаар илтгэл хэлэлцэгдэв.  

  Тус хэлэлцүүлэгт АШУҮИС-ийн БАС-ийн Харилцааны ур чадварын тэнхимийн эрхлэгч, профессор С.Наранчимэг, Анагаах ухааны төв номын сангийн захирал З.Баярцэнгэл, номын санч Г.Цэрэндулам, Н.Баярмаа нар уригдан оролцож “цахим номын” ач тус, хэрэглээний талаар саналаа солилцов. Тус форумд зохиогчид, хэвлэн нийтлэгч хэвлэлийн газар, орчуулагч, их дээд сургууль, номын сангуудын төлөөлөл оролцож ном хэвлэлийн салбарт тулгарч буй бэрхшээл, ололт амжилт, технологийн дэвшлийн талаар туршлагаа хуваалцлаа. Цаашид M+апп -ыг гар утсан дээрээ байршуулснаар хүссэн үедээ дэлхийн ба үндэсний зохиолчдын номыг уншиж, сонсох боломжтой, төдийгүй номын хязгааргүй ертөнцөд нэвтрэх эрхтэй болж байна.

АШУҮИС-ийн АУТНС

Сүүлийн бичлэг