Аутизмтай хүүхдүүдийн дасан зохицох талаарх онлайн хэлэлцүүлэг АШУҮИС дээр боллоо

  2020 оны 9-р сарын 25-нд АШУҮИС, Өвөрбайгалийн Их Сургуулийн  Бүсийн Боловсролын Төв,  Донецкийн Анагаах Ухааны Их сургуультай хамтран “Аутизмтай хүүхдүүд ба тэдний гэр бүлийн дасан зохицох асуудал” IV олон улсын эрдэм шинжилгээний болон практик онлайн бага хурлыг зохион байгуулав.

    Эрдэм шинжилгээний бага хуралд аутизмын эмгэгийн чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн, багш, эмч, сэтгэл судлаач, дефектологич, логопед, мэргэжилтнүүд оролцов.

   9-р сарын 25-нд АШУҮИС дээр болсон онлайн хурлаар  Орос, Монгол, БНАСАУ, Болгар улсаас илтгэгчдийн илтгэлийг сонсон, хэлэлцэв.

   Донецкийн Анагаах Ухааны Их Сургуулийн Олон улсын хамтын ажиллагааны проректор, профессор Анна Дубовая онлайн уулзалтад оролцогчдод хандан мэндчилгээ дэвшүүлэв. Тэрээр уулзалтанд танилцуулсан материал, судалгааны ажлын ач холбогдлыг онцлон, дэлхийн хэмжээнд аутизмтай хүүхдүүдийн тоо тогтмол өсч байгаа тул нийгмийн амьдралд аутизмын эмгэгтэй хүүхдүүдийн дасан зохицоход аутизмын асуудал, залруулах арга, засан хүмүүжүүлэх ажлын туршлагыг нэгтгэх талаар мэдээлэл цуглуулах, солилцох зорилгоор бүс нутаг хоорондын болон олон улсын харилцаа тогтоохыг хичээх явдал юм гэж онцлов. Тус хуралд Монгол Улсын Багшийн Их Сургуулийн Тусгай Хэрэгцээт Боловсролын Тэнхимийн PhD Ч.Байгалмаа, Нийгмийн ажлын арга зүйн тэнхимийн багш Т.Булганзаяа нар  “Аутизмын хүрээний хам шинжтэй хүүхэдтэй ээжүүдийн стресст хүүхдийн сэтгэл хөдлөл ба зан төлөвийн асуудлын үзүүлж буй нөлөөллийг судлах нь” сэдвээр илтгэл тавив.  Өвөрбайгалийн Их Сургуулийн  сэтгэл судлалын магистр, Гэр бүлийн төвийн ТББ-ын багш-сэтгэл зүйч Надежда Пляскина бүлгийн ажилд аутизмын эмгэг өвчтэй хүүхдийг өсгөн хүмүүжүүлж буй гэр бүлд эцэг эх, хүүхдийн хоорондын харилцааг засах нь чухал, хэтийн төлөвийн талаар ярив. Анагаахын шинжлэх ухааны доктор, Донецкийн Анагаах Ухааны Их Сургуулийн профессор Станислав Евтушенкогийн “Хүүхдүүдийн цахилгаан эпилепсийн нойрноос үүдэлтэй байнгын аутизмтай төстэй эмгэгүүд (Патри-Тассинари синдром)” сэдэвт илтгэл нь чуулганд оролцогчдын анхаарлыг зүй ёсоор татав.  Өвөр байгалийн хязгаарын “Аврагч” сэргээн засах төвийн мэргэжилтнүүд аутизмтай хүүхдүүдэд үзүүлэх сэтгэлзүйн болон сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааныхаа үр дүнгийн талаар танилцуулав.

   Чуулганы төгсгөлд эрдэм шинжилгээний онлайн арга хэмжээнд оролцогчид аутизмын эмгэгийг судлах чиглэлээр үргэлжлүүлэн хамтын ажиллагаа, туршлага, судалгааны үр дүнг солилцох хүсэлтэй байгаагаа санал нэгтэй илэрхийлэв. Тус бага хурлыг Оросын Холбооны Улсын Өвөрбайгалийн их сургуулийн “Экологи ба хүний эрүүл мэнд” шинжлэх ухаан-боловсролын төвийн дарга, доктор, профессор, ОХУ-ын гавьяат эмч Кохан Сергей ТихоновичАШУҮИС-ийн Биоанагаахын сургуулийн Бичил амь  судлалын тэнхимийн дэд профессор, АУ-ны доктор Б.АриунсанааАШУҮИС-ын Цахим сургалтын арга зүйч  Б.Балжинням,  С.Гал-Эрдэнэ нар амжилттай зохион байгууллаа.