“Дэлхийн Эм Зүйчдийн Өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх өдөрлөг

 “Дэлхийн эм зүйчдийн өдөр”-ийг 2009 оны 9 дүгээр сарын 25-нд Турк улсын Станбул хотноо хуралдсан Дэлхийн эм зүйчдийн холбооны хурлаас эхлэн энэ өдрийг албан ёсоор тэмдэглэж ирсэн. Монгол улсад 2014 оноос 6 дах жилдээ тэмдэглэж байна. АШУҮИС-ийн Монгол Японы эмнэлгийн хувьд 2019 онд Эм зүйн алба санаачлан энэ өдөр  Эм зүйчийн андгай өргөж, ёс зүйн санамж бичигт гарын үсэг зуран тэмдэглэн өнгөрүүлсэн.

   АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Эм зүйн алба “Дэлхийн эм зүйчдийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх өдөрлөгийг 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Өдөрлөгийн зорилго:

   Энэхүү өдөрлөгөөр АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Эм зүйн албаны үйл ажиллагаа, эмнэлзүйн эм зүйчдийн эм зүйн тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлж байгааг эмнэлгийн мэргэжилтнүүд болон олон нийтэд сурталчлах, Эм зүйчийн өсөн нэмэгдэж байгаа үүрэг хариуцлагыг дээшлүүлэх зорилготой.

   Өдөрлөгт АШУҮИС-ийн Монгол Японы Эмнэлгийн Ерөнхий захирал Р.Отгонбаяр, Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал Ц.Эрдэмбилэг, Захиргаа хангамж үйлчилгээ хариуцсан дэд захирал Д.Баясгалан,Чанарын удирдлага, аюулгүй байдал хариуцсан дэд захирал Б.Баясгалантай,Сувилахуй хариуцсан дэд захирлыг орлож Б.Болорхорлоо, АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн эмнэлзүйн эм зүй, менежментийн тэнхимийн эрхлэгч С.Мөнхбат, АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн багш нар, Эмнэлгийн менежментийг төгөлдөржүүлэх төслийн багын хамт олон, эмнэлгүүдийн Эм зүйн албаны дарга нар, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн,  ажилтан, албан хаагч нар оролцсон.

Өдөрлөгийн үйл ажиллагаа:

   Эмнэлгийн Эм зүйн албаны дарга ЭЗУ-ны докторант Н.Нарангарав үйл ажиллагааг нээж мэндчилгээ дэвшүүлэв. Өдөрлөгийн зочны мэндчилгээг АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн захирал АУ-ны доктор, профессор Р.Отгонбаяр, АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн эмнэлзүйн эм зүй, менежментийн тэнхимийн эрхлэгч Эм зүйн ухааны доктор, дэд профессор С.Мөнхбат мэндчилгээ дэвшүүлж үг хэлэв.

Эм зүйн албаны зөвлөх багш АУ-ны доктор, дэд профессор М.Эрдэнэтуяа мэндчилгээ дэвшүүлж үг хэлэв.

Эм зүйн албаны эмнэлзүйн эм зүйн үйл ажиллагааг үзүүлсэн танилцуулга видео бэлтгэн үзүүлэв.

Эмнэлзүйн эм зүйн үйл ажиллагааг загвар 5 өртөө бэлтгэн ЭЗА-ны эм зүйчид танилцуулан үзүүлэв.

Эмнэлзүйн эм зүйн тусламж үйлчилгээний чанар-аюулгүй байдлыг сайжруулахад тулгамдаж буй асуудал, санал, туршлага солилцох чөлөөт ярилцлагын хэсэг өрнөсөн. Мөн Эм зүйн албаны бүтээлүүд, боловсруулсан дүрэм, журам, гарын авлагатай танилцсан.

Цайны завсарлагыг Эмнэлгийн Хоол шим тэжээлийн албатай хамтран зохион байгуулав.

    Өдөрлөгийг зохион байгуулахад дэмжиж ажилласан АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн удирдлагууд, АШУҮИС-ийн Эм зүйн сургууль, Ази фарм ХХК, Архон ХХК, Эмнэлгийн Хоол шим тэжээлийн албаны хамт олон, Эмгэг судлалын тасгийн мэргэжилтэн Н.Мөнхбат, Сувилахуйн алба, Хэвтэн эмчлүүлэх 1 тасгийн хамт олон, манай урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн нийт зочид та бүхэнд АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Эм зүйн албаны зүгээс талархал илэрхийлж байна.

Сүүлийн бичлэг