АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуулийн Мэргэжлийн Суурь Эрдмийн Тэнхимийн дэргэдэх “Залуу-Донор25” клуб, Сувилахуйн клубийн удирдагч багш, оюутнууд, ГАА НЭ Цусны салбар төвийн ЦСТ-ийн эрхлэгч их эмч П.Лхагвасүрэн, Цус трансфузиологич Х.Долгоржав, Д.Цэрмаа нарын хамт шинээр элссэн оюутан залуусын дунд “Цусны донор”-ын тухай сэдэвт сургалт үйл ажиллагааг “Цусны донорын эгнээг өргөтгөх цусны нөөцийг нэмэгдүүлэх зорилготой 2020.09.24-25нд Сувилахуйн сургалтын өрөөнд үр дүнтэй зохин байгуулан амжилттай ажиллав. Энэ удаагийн сургалт үйл ажиллагааг цусны бүлэг тодорхойлох, донорт оюутан элсүүлэх чиглэлээр нийт 54 оюутан хамрагдаж 9 оюутан шинээр анхдагч донорт цусаа бэлэглэж оролцлоо. Ажлын хэсэгт хамтран ажилласан нийт донор оюутнууд багш, эмч, сувилагч нартаа маш их баярлалаа та бүгдийн ариун цагаан үйлс ямагт дэлгэрч байх болтугай.
