Мэндчилгээ

АШУҮИС-ийн үе үеийн ахмад эрдэмтэн профессорууд, багш судлаачид, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, ажилтан албан хаагчид азай буурлууд аа!

Монгол улсад эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх,  ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах их үйлсэд өөрийн мэдлэг боловсрол, оюун ухаан, зүтгэл хөдөлмөрөө зориулан, төрөлх их сургуулийнхаа түүхийг бүтээлцэж ирсэн үе үеийн ахмад эрдэмтэн профессорууд, багш судлаачид, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, ажилтан албан хаагчид Та бүхэн бол бидний хайрлан хүндэтгэж, бахархал, үлгэр дуурайл болсон төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд, эрүүл мэндийн салбарын манлайлагчид билээ. Мөн Монголын эрүүл мэндийн салбарт 130000 гаруй эмч, сувилагч, эмнэлгийн  мэргэжилтэн бэлтгэн гаргасан эрдэмтэн багш, судлаачид, ажилтан албан хаагчдын гавьяа зүтгэлийг үнэлж баршгүй юм.

   Та бүхнийхээ бүтээн бий болгож, өнөөдрийн бидэнд хүлээлгэн өгсөн АШУҮИС-ийн хөгжил дэвшил, ололт амжилт бүхнийг нэр төртэй үргэлжлүүлж, хөгжүүлэх нь бидний үүрэг юм.

  Ирээдүй хойч үеийнхээ эрүүл энх, хөгжил цэцэглэлтийн төлөө залуу нас, халуун сэтгэлээ зориулан уйгагүй хөдөлмөрлөж, шаргуу зүтгэсэн үе үеийн буянт буурлууд, Та бүхэндээ Олон Улсын Ахмадын баярын өдрийг тохиолдуулан чин сэтгэлийн халуун мэндийг хүргэн, энх тунх, аз жаргалтай, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

АШУҮИС-ийн захирал, профессор Н.Хүрэлбаатар