АШУҮИС-ийн удирдлага Монголын багш нарын баярыг тохиолдуулан багш нартаа хүндэтгэл үзүүлэн баяр хүргэж шагнал гардуулав

   Дэлхийн багш нарын 26, Монголын багш нарын 54 дахь өдрийг тохиолдуулан Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн багш нарын баярын хурал, шагнал гардуулах үйл ажиллагаа өнөөдөр буюу 2020 оны 10 сарын 02-ны өдөр боллоо. Эл өдөр эрдэмтэн багш, ажилтан албан хаагчид маань ажлынхаа үр шимийг хүртэж, үнэлүүлж, алдар гавьяагаа цоллуулан, их сургуулийнхаа түүхэн замналд шинэхэн хуудас нэмсэн дурсгалтай сайхан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэв. МУ-ын  ерөнхийлөгчийн зарлигаар АШУҮИС-ийн БАС-ийн Дархлаа судлалын тэнхимийн профессор АУ-ны доктор, профессор С.Цогтсайхан, Эмгэг судлал, Шүүх эмнэлгийн тэнхимийн ахлах багш АУ-ны доктор Д.Адилзаяа нар “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаалаа. Мөн АШУҮИС-ийн дээд шагнал болох “Эрдэнийн очир” медалиар Анагаах ухааны  сургуулийн Эмнэлзүйн  лабораторийн тэнхимийн багш. АУ-ны доктор, дэд профессор Ч.Ганчимэг, Эмнэлзүйн лабораторийн тэнхимийн багш Р.Сарантуяа нар шагнууллаа.

Эрүүл Мэндийн Яам болон Боловсрол Шинжлэх Ухааны Яамны шагналаар:   

БОЛОВСРОЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН

    – Н.Гиймаа- БиоАС-ийн Биологийн тэнхимийн ахлах багш, АУ-ны доктор

    – Д.Байгалмаа- СС-ийн Нийгмийн эрүүл мэнд сувилахуйн тэнхимийн багш

    – С.Долгорсүрэн –АУС-ийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимийн хичээлийн туслах ажилтан

    – Г.Надмидцэрэн – НЭМС-ийн Эрүүл мэндийн нийгмийн ажил, нийгмийн ухааны тэнхимийн багш

    – А.Отгонбат –АУС-ийн Цус судлалын тэнхимийн ахлах багш, АУ-ны доктор

    – С.Төгсбилэг – ЭЗ-сийн Эм найруулагчийн тэнхимийн багш

    – Х.Отгоолой- АУС-ийн зөвлөх багш

ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН

    –  Л.Хоролсүрэн-НЭМС-ийн Эрүүл мэндийн нийгмийн ажил, нийгмийн ухааны тэнхимийн ахлах багш, НЭМУ-ны доктор

    –  Д.Гантуяа-НЭМС-ийн Эпидемиологи, биостатистикийн тэнхимийн ахлах багш, АУ-ны доктор

      Мөн Боловсролын  яамны жуух бичгээр 8, Эрүүл мэндийн яамны жуух бичгээр  6 багш тус тус шагнууллаа.  Нийт энгэрээ мялаасан багш нартаа халуун баяр хүргэе.

АШУҮИС

Сүүлийн бичлэг