Оюутны хөгжил, удирдлагын газар ахмад ажилтнаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэв

Жил бүрийн Олон Улсын Ахмадын баярын өдрийг тохиолдуулан АШУҮИС-ын Оюутны албанд олон жил үр бүтээлтэй ажиллаж, гавьяаныхаа амралтыг эдэлж буй ахмад ажилтандаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.

   Ахмад мэргэжилтэн Р.Лхагвасүрэн нь 1994 онд Оюутны алба байгуулагдсан  цагаас эхлэн мянга мянган оюутнуудын өдөр тутмын асуудлаас, амьдралынх нь чухал асуудлыг шийдвэрлэхэд сэтгэл зүрхээ зориулан 20 гаруй жил ажилласан юм.

    Хүндэтгэл үзүүлэх үеэр ахмад мэргэжилтэн Р.Лхагвасүрэн Оюутны хөгжил удирдлагын газар бүтэц, үйл ажиллагаа нь өргөжсөн явдалд баяр хүргэж, газрын дарга Ц.Рэнцэндорж болон хамт олонд нь ажлын өндөр амжилт хүсэн ерөөв.

Сүүлийн бичлэг