Этикитэд (Etiquette) суралцах нь оюутан бүрийн үүрэг

“Этикитэд суралцахуй” сэдвийн хүрээнд сургууль дээрх, хичээл дээрх этикит, ариун цэврийн өрөө, гар утас ашиглах, цай, хоол идэх этикит,уулзалт, хурал, хэлэлцүүлэгт оролцоход баримтлах этикитийн талаар хэлэлцүүллээ. Тус хэлэлцүүлэгт АШУҮИС-д элсэн орсон 1-р курсийн 1-р потокийн 542 оюутнууд хамрагдсан бөгөөд 2020 оны 9-р сарын 21-ээс  10-р сарын 2-ны хооронд боллоо.

   Этикит (Etiquette) гэдэг нь нийгэмд биеэ авч явах, бусдад саад болохооргүй  амьдарч, үүрэг, хариуцлагаа ухамсарлан суралцаж, ажиллаж буй байдал бөгөөд нөгөө талаар олны дунд биеэ авч явах соёл, зан үйлийн хэм хэмжээ юм.

   Харилцааны ур чадварын хичээл нь нэг багц цагийн агуулгын багтаамжтай бөгөөд багш нарын бэлтгэсэн материалыг 3 сарын турш (elearning.mnunms.edu.mn) бие даан суралцаж, тэдний удирдлагад жижиг бүлгээр баг болон хичээллэдэг онцлогтой. Багаар хичээллэснээр орчин үед хүн бүрт тавигдаж буй “дотоод чадварт” (soft skill) суралцаж байдаг. Цаашид оюутнуудын дунд тулгамдаж буй асуудлаар судалгаа хийх, төсөл бичихээр 6 сэдвийг сонголоо. Сургалт-хэлэлцүүлгийг БАС-ийн Харилцааны ур чадварын тэнхимийн үндсэн ба гэрээт багш нар удирдлаа.

Сүүлийн бичлэг