АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар АУС Эко өдөрлөг зохион байгууллаа

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 63 тоот зарлигаар “Жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн “Бямба” гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласантай холбогдуулан АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар АУС-ийн нийт багш, ажиллагсад Дархан-Уул аймгийн Хонгор суманд байрлах эмийн ургамлын талбайдаа мод тарьж Дэлхийн багш нарын 26, Монголын багш нарын 54 дэх өдрийг тэмдэглэн “ЭКО” өдөрлөг зохион байгууллаа.

   “ЭКО” өдөрлөгийн үеэр захирал Б.Баясгаланмөнх сургуулийн багш хөгжлийн аяны хүрээнд зохион байгуулагдсан “Шилдэг заах арга зүйч” багш шалгаруулах уралдааны шагнал, сургуулийн “Эрдмийн чуулган 20” эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцож байр эзэлсэн багш нарт болон багш, ажиллагсдын дунд зохион байгуулсан спортын 5 төрөлт тэмцээний шагналыг тус тус гардуулан өглөө.