Уламжлалт анагаах ухаанаар дархлаагаа дэмжих 7 хоног

МАУОУС-ийн Уламжлалт жор судлалын тэнхимийн хамт олон Уламжлалт анагаах ухаанаар дархлаагаа дэмжих 7 хоног аян зохион байгуулж, АШУҮИС-ийн төв байр, Монгол Японы эмнэлэг, МАУОУС-ийн А байран дахь эрдэмтэн багш, эмч, ажилтнуудад ажлын байран дээр нь Уламжлалт Норов-7, Мана-4, Марво-3 тан өгч, Уламжлалт аргаар дархлаагаа дэмжих талаар зөвлөгөө өгөв.