АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар АУС Монголын багш нарын баярыг тохиолдуулан багш нартаа хүндэтгэл үзүүлэн баяр хүргэж шагнал гардуулав

Дэлхийн багш нарын 26, Монголын багш нарын 54 дэх өдрийг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газрын шагнал “БОЛОВСРОЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” хүндэт тэмдгээр Ш.Оюунчимэг Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамны “ЖУУХ БИЧИГ”-ээр  АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуулийн багш А.Батзул, Б.Хандаа, Ж.Номин-Эрдэнэ, Х.Мөнхчулуун нар тус тус шагнагдлаа.