“Дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөл, шийдвэр гаргах удирдлага дахь эмэгтэйчүүдийн эзлэх хувь, оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг болж өнгөрлөө

Монгол Улсын  Боловсрол шинжлэх ухааны яам “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн хүрээнд  дээд боловсролын салбарт жендерийн эрх тэгш байдлыг хангахад түлхэц  болох нөлөөллийн  үйл ажиллагааг дээд боловсролын сургалтын байгууллагын удирдлага, багш, ажилтан, олон нийтэд чиглэн хэрэгжүүлж ажиллаж байгаа билээ. Энэхүү ажлын хүрээнд өнөөдөр буюу 2020 оны 10 сарын 07-ны өдөр “Дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөл, шийдвэр  гаргах удирдлага дахь эмэгтэйчүүдийн эзлэх хувь, оролцоог  нэмэгдүүлэх нь” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг АШУҮИС-ийн Захиргааны зөвлөл, Эрдмийн зөвлөл, Үйлдвэрчний хорооны төлөөлөл хамтран зохион байгуулж байна.

    Тус хэлэлцүүлгийг  АШУҮИС-ийн Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа хариуцсан дэд захирал Б.Дамдиндорж удирдан эхлүүлсэн бөгөөд БШУЯ-ны Дээд боловсрол шинэчлэлийн төслийн Нийгмийн хөгжлийн мэргэжилтэн Ч.Хас-Эрдэнэ, Дээд боловсрол шинэчлэлийн төслийн жендерийн ажлын хэсгийн гишүүн О.Оюунтунгалаг, Ц.Одгэрэл нар хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр ажиллалаа. Тус хэлэлцүүлэгт АШУҮИС-ийн Удирдах зөвлөл, Эрдмийн зөвлөл, Үйлдвэрчний хороо, Бүрэлдэхүүн сургуулиудын удирдлагууд болон газар албадын дарга нарын төлөөлөл оролцлоо.

Сүүлийн бичлэг