2020 ОНЫ ШИЛДЭГ ТЭНХИМ, БАГШ ШАЛГАРУУЛАХ ЦАХИМ ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн 2020 оны шилдэг багш, тэнхим, шалгаруулах цахим хурал 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 09.00 -12.00 цагийн хооронд амжилттай зохион байгуулагдлаа.

Уг хуралд бүрэлдэхүүн 7 сургууль Анагаах ухааны сургууль, Био-анагаахын сургууль, Монгол анагаах ухааны олон улсын сургууль, Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Нүүр ам судлалын сургууль, Сувилахуйн сургууль, Эрдмийн сургуулиас  шилдэгээр шалгарсан тэнхимийн эрхлэгч, багш нар нийт 30 гаруй хүн оролцов. Хурлыг АШУҮИС-ийн Боловсрол хариуцсан дэд захирал Г.Батбаатар нээж бүрэлдэхүүн 7 сургуулийн шилдэг багш, тэнхимийн тайланг хэлэлцүүллээ.

УОК-ийн шийдвэрээр Коронавируст халдвар /ковид19/-ын цар тахлын бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотой Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль цахимаар тайланг хэлэлцүүлсэн нь орон зай, цаг хугацаанаас үл хамаарсан, мэдээллийн нээлттэй, ил тод, шуурхай байдлыг хангасан үйл явдал боллоо. 

ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭНИЙ ГАЗАР

Сүүлийн бичлэг