ЗҮҮН ХОЙД АЗИЙН БҮС НУТГИЙН ТӨЛӨӨЛӨЛҮҮД КОВИД-19 ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭЖ БУЙ САЙН ТУРШЛАГАА ХУВААЛЦЛАА

12 дугаар сарын 28-ны өдөр Зүүн Хойд Азийн бүс нутгийн улс орнуудын их сургуулийн төлөөллүүд “Цар тахлын хүрээнд хэрэгжүүлж буй Дэлхийн эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагаа болон туршлага солилцох нь ” сэдвийн хүрээнд цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа.

Уулзалтад АНУ-ын Жоржтауны их сургуулийн профессор Lawrence O. Gostin.

БНХАУ-ын Цинхуа их сургуулийн профессор Lan Xue, БНСУ-аас Сөүлийн үндэсний их сургуулийн профессор Kang Daehee, профессор Jong-Koo Lee, профессор Juhwan Oh, Global Health Science (JGHS) сэтгүүлийн ерөнхий редактор, профессор Juhwan Oh, Монгол Улсаас АШУҮИС-ийн дэд захирал Б.Дамдиндорж, Япон Улсаас Токиогийн Их сургуулийн профессор Masaomi Nangak нар оролцож, Дэлхийн эрүүл мэндийн аюулгүй байдал, Азийн бүс нутгийн хамтын ажиллагаа, хэтийн төлөв, цар тахлын эсрэг дэлхийн эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагаа зэрэг асуудлуудаар илтгэл хэлэлцүүлж  цаашид эрдэм шинжилгээ судалгааны ажлаа  эрчимжүүлэн хамтран ажиллахаар санал солилцлоо.

Сүүлийн бичлэг