Монголд Сэтгэцийн Эрүүл Мэндийн сувилагч бэлтгэх …

MoMeNT төслийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа Сэтгэцийн эрүүл мэндийн сувилахуйн мэргэшүүлэх сургалтын Mодуль 2 болох “Эмнэл зүйн харилцааны сувилахуйн менежмент”  сургалт 2021.02.03-наас 2021.03.03 амжилттай явагдаж дууслаа. Модулийг СС-ийн багш Ж.Мөнхханд, СЭМҮТ-ийн сувилагч багш Д.Мөнгөнцэцэг нар удирдан явууллаа. Сургалтын явцад суралцагчдын идэвх сайн олон шинэ мэдээллийг хүлээн авч семинарын хичээлээр мэдлэгээ  бататгаж амжилттай зохион байгуулагдлаа.  Суралцагч болон багш нарын хамтарсан хэлэлцүүлгийг хийж сургалтын явцад олж авсан ололт, цаашид агуулга, арга зүйн талаас анхаарах зүйл дээр хамтран ярилцаж хэлэлцүүллээ. “Сэтгэцийн эрүүл мэндийн сувилахуйн тусламж үйлчилгээ” сэдвийн хүрээнд Модул 3 сургалт амжилттай эхлэн явагдаж байна.