АШУҮИС-ийн Цахим засаглалын суурь UniverseMed v1.0 системийг хөгжүүлэх …

АШУҮИС-ийн Цахим засаглалын суурь UniverseMed v1.0 системийг хөгжүүлэх инновацийн төсөл хэрэгжиж, хэрэглээнд нэвтрүүлэх туршилт хийгдэж байна.

АШУҮИС-ийн Шинжлэх ухаан, технологийг дэмжих сангийн санхүүжилттэй АШУҮИС-ийн Цахим засаглалын суурь UniverseMed v1.0 системийг хөгжүүлэх инновацийн төслийг ШУТГ-ын Инноваци технологи дамжуулах төв болон Вүүвүү технологи ХХК, АШУҮИС-ийн Захиргаа, Хүний Нөөцийн Газар, Мэдээлэл Технологийн Алба хамтран Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа хариуцсан дэд захирлын удирдлагаар нэг жилийн хугацаандхэрэгжүүлэн, хэрэглээнд нэвтрүүлэх туршилт хийгдэж байна.

Төслийн хүрээнд “Хүний нөөцийн удирдлагын систем, Тушаал-Албан хэрэг хөтлөлтийн систем, Төслийн удирдлагын систем” гэсэн цахим засаглалын суурь 4 модулийг  эхний ээлжид нэвтрүүлэх юм.  Мөн энэ төсөлтэй уялдан “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг шинэчлэн цахим системд нэвтрүүлэх бэлтгэл ажил хийгдэж байна.

Сүүлийн бичлэг