Анагаахын ухааны эмнэлзүйн салбарын “ЭРДМИЙН ЧУУЛГАН-63” хуралдаан болно

“Эрдмийн чуулган-63” Эмнэлзүйн салбарын хуралдаан 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр зохион байгуулагдана.  Та бүхнийг эрдмийн чуулганд идэвхитэй оролцохыг урьж, илтгэлийн хураангуй бичих заавар,  хураангуй хүлээн авах тухай мэдээллийг хүргэж байна.

  1. Илтгэлийн хураангуй болон эмнэлзүйн ховор  тохиолдлыг бичих заавар 
  2. Илтгэлийн хураангуйг Arial шрифтээр, 11 үсгийн хэмжээтэй 300 үгэнд багтаан бичнэ. 
  3. Эмнэлзүйн ховор тохиолдлыг Arial шрифтээр, 11 үсгийн хэмжээтэй 3-6 нүүрэнд багтаан бичнэ.
  4. А4 хэмжээтэй цаасан дээр зүүн талаас 3 см, баруун, зүүн, доод талаас тус бүр 2 см  зайтай, Arial фонтын  11 хэмжээтэй үсгээр,  мөр хоорондын зай single, 2 талаас тэнцүүлсэн буюу justified загвараар бичнэ. Илтгэлийн хураангуйг монгол, англи хэл дээр 2 нүүр, эмнэлүйн тохиолдлыг 3-6 нүүрт багтаан бичнэ.
  5. Бүтээлийн гарчиг UPPERCASEТОМ ҮСГЭЭР, үсгийн хэмжээ 12, Bold хэлбэрээр бичнэ.
  6. Гарчгийн дор судлаачдын нэрсийн төгсгөлд харьяа байгууллагыг тодорхойлох зүүлт бичнэ. Жишээ нь: Ө.Оюун1, Ч_Цэцэгсүрэн2 , Ш. Алтанчимэг 3 гэх мэт
  7. Харьяа байгууллагын нэр, холбогдох  е-майл хаяг, утасны дугаарыг бичнэ.  Үсгийн хэмжээ 9, Italic хэлбэрээр бичих бөгөөд байгууллагын ард зүүлт бичнэ. (Жишээ:

1 Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, 2 Сүхбаатар дүүргийн Эрүүл Мэндийн төв гэх мэт)

  • Эмнэлзүйн тохиолдлыг бичихэд header, footer, footnote командыг ашиглахгүй, хуудасны дугаар тавихгүй.
  • Сэтгүүлд ирүүлэх материалыг зөвхөн MS word 2003-аас хойших хувилбараар **doc буюу docx** өргөтгөлтэй бичнэ.
  • Эмнэлзүйн тохиолдолд оруулах Фото зураг, зураг, хүснэгт зөвхөн хар, цагаан өнгөтэй байна. Зургийг 300dpi нягтралшилтай, *.TIF,*.JPG,*.BMP,*.GIF өргөтгөлтэйгээр тусад нь file хэлбэрээр ирүүлэнэ.
  • Илтгэлийн хураангуй нь дараах бүтэцтэй байна. Үүнд:  
  •  Үндэслэл 
  •  Зорилго, зорилт
  •  Материал, арга зүй  
  • Үр дүн  
  • Дүгнэлт 
  • Түлхүүр үг:  Судалгааны гарчигт ороогүй 3-5 үг байна.  
  • Жич: Хураангуйд хүснэгт, зураг орохгүйг анхаарна уу! 
  • Эмнэлзүйн ховор тохиолдол дараах бүтэцтэй байна. Үүнд:
  • Илтгэлийн нэр: Arial шрифтээр, UPPERCASE
  • том үсгээр, 12 хэмжээтэй, Bold 
  • Судалгааны багийнхны нэр, харьяалагдах албан байгуулга, e-майл хаягийг: Arial шрифтээр, 11 үсгийн хэмжээтэй, Italic, холбоо барих утас 
  •  Өвчтөний товч мэдээлэл  
  •  Зовуурь болон эмнэлзүйн шинж, өвчний явц 
  •  Оношилгоо /лабораторийн болон багажийн шинжилгээ/  
  • Эцсийн онош, эмчилгээ, үр дүн
  • Дүгнэлт  
  • Түлхүүр үг:  Эмнэл зүйн ховор тохиолдлын гарчигт ороогүй 3-5 үг байна.  

II. Илтгэлийн хураангуй хүлээн авах 

1. Илтгэлийн хураангуйг Монгол, Англи хэлээр бичиж, 3 дугаар  сарын 22-ны өдрийн 17 цаг гэхэд  sommed2021@mnums.edu.mn eмайл хаягаар  илгээсэн байна.

2. Хураангуйг хэвлүүлэх хураамж 20.000 төгрөг, Эмнэлзүйн ховор тохиолдол хэвлүүлэх хураамж 30.000 төгрөг. Илтгэл, эмнэл зүйн тохиолдлын хураамжийг  Халдварт өвчин судлалын тэнхимийн багш Энэрэлийн Хаан банк 5753916189 тоот дансанд шилжүүлнэ үү. Илтгэлийн хураангуй, эмнэл зүйн ховор тохиолдол нь хэвлүүлэх хураамжийг төлснөөр баталгаажна. Шилжүүлэх утганд 1-р зохиогчийн овог нэр, утсыг  бичнэ.  

Энэрэл багшийн Емайл хаяг: enerel@mnums.edu.mn  Утас:9019-9145

3. Урьд нь хэлэлцүүлэгдсэн ба хэвлүүлсэн судалгааны ажлын үр дүнг дахин хэвлэхгүй.

4. Үг үсэг, найруулгын алдааг редакцийн зөвлөл хариуцахгүй болохыг анхаарна уу! 

5. Шалгаран хэлэлцэгдэх илтгэлийг редакцын зөвлөл шийдвэрлэн 04 дүгээр сарын 01-ны өдрийн дотор емайлээр хариу мэдэгдэнэ. 

Жич: Илтгэл хүлээж авах зааврыг чанд мөрдөнө үү. Шаардлагад нийцээгүй, өгөгдсөн зааврын дагуу бичигдээгүй илтгэл, эмнэлзүйн тохиолдлыг засч дахин илгээхийг 1 удаа сануулах ба хугацаандаа засвараа хийгээгүй тохиолдолд илтгэлийг хүлээж авах боломжгүй болохыг анхаарна уу. 

Зохион байгуулах комисс

Сүүлийн бичлэг