Эрхэм хүндэт багш, эрдэмтэн судлаачид Та бүхнийг “Эрдмийн чуулган – 63” МОНГОЛ АНАГААХ УХААНЫ САЛБАР ХУРАЛДААНД оролцохыг урьж байна.
Хуралдаан 2021 оны 04 сарын 14-ны Лхагва гарагт цахим хэлбэрээр зохион байгуулагдана.
Бүх илтгэлийн хураангуй “ЭРДМИЙН ЧУУЛГАН-63” “МОНГОЛ АНАГААХ УХААНЫ САЛБАР ХУРАЛДААН”-ны эмхэтгэлд хэвлэгдэнэ. Тус салбар хуралдаанд хэлэлцүүлэх илтгэлийг комиссын шийдвэрээр сонгох ба илтгэлүүдээс шилдэг 3 байрыг шалгаруулж, урамшуулна. Өгөгдсөн квотын дагуу тэргүүний илтгэлүүд АШУҮИС-ийн “Эрдмийн чуулган – 63” нэгдсэн илтгэлийн хураангуйд болон Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан сэтгүүлд өгүүлэл хэлбэрээр хэвлэгдэх болно.
Бусад өгүүллүүд “НЭГТГЭМЭЛ АНАГААХ УХААНЫ МОНГОЛЫН СЭТГҮҮЛ”-д хэвлэгдэнэ.
Та хавсаргасан PDF файлын загварын дагуу илтгэлийн хураангуй болон өгүүллийг бэлтгэж, доорх линкээр орж, 2021 оны 04 сарын 01-ний өдрийн 17:00 цагаас өмнө (submit) илгээнэ үү.
Хураангуйг илгээх линк: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSd6ENIoQN_c3Xi5YPQPTpeO7wjziIsl5Tu-YhEYOv7UXrHO3g/viewform?usp=pp_url
Та бүхний эрдэм судлалын ажилд амжилт хүсье!
Хурал зохион байгуулах комисс:
Монгол анагаах ухаан судлалын тэнхим
Холбогдох утас: 99171212, 99071455
Цахим хаяг: alimaa.t@mnums.edu.mn