Эрхэм хүндэт багш, эрдэмтэн судлаачид Та бүхнийг “Эрдмийн чуулган – 63” БИО-АНАГААХЫН САЛБАР ХУРАЛДААНД оролцохыг урьж байна.
Хуралдаан 2021 оны 04 сарын 09-ний Баасан гарагт цахим хэлбэрээр зохион байгуулагдана.
Бүх илтгэлийн хураангуй “БИО-АНАГААХЫН САЛБАРЫН ЭРДМИЙН ЧУУЛГАН – 63” эмхэтгэлд хэвлэгдэнэ. Тус салбар хуралдаанд хэлэлцүүлэх илтгэлийг комиссын шийдвэрээр сонгох ба илтгэлүүдээс шилдэг 3, тусгай 2 байрыг шалгаруулж, урамшуулна. Өгөгдсөн квотын дагуу тэргүүний илтгэлүүд АШУҮИС-ийн “Эрдмийн чуулган – 63” нэгдсэн илтгэлийн хураангуйд болон Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан сэтгүүлд өгүүлэл хэлбэрээр хэвлэгдэх болно.
Та хавсаргасан Word файлын загвар дээр илтгэлийн хураангуйгаа бэлтгэж, доорх линкээр орж, 2021 оны 03 сарын 26-ны өдрийн 17:00 цагаас өмнө (submit) илгээнэ үү.
Хураангуйг илгээх линк: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfe53QZy_RuCJFbOMdqX2Ayph_6XQ5fneXu7ZCuGVwYzbZwAg/viewform?usp=sf_link
Эрдмийн чуулганы хуралдаантай холбоотой шинэлэг мэдээллийг цаг тухайд нь хүргэж байх болно.
Эрдэм судлалын ажилд Тань амжилт хүсье!
Хурал зохион байгуулах комисс:
Анагаахын хими & Гадаад хэлний тэнхим
Холбогдох утас: 99084787, 88989839
Цахим хаяг: biomed2021@mnums.edu.mn