“Эрдмийн чуулган–63” Эм зүйн салбар хуралдаан болно

Turn off for: Mongolian

Эрхэм хүндэт багш, эрдэмтэн судлаачид Та бүхнийг Эрдмийн чуулган63” ЭМ ЗҮЙН САЛБАР ХУРАЛДААНД оролцохыг урьж байна.

Хуралдаан 2021 оны 04 сарын 13-ны Мягмар гарагт цахим хэлбэрээр зохион байгуулагдана. 

Бүх илтгэлийн хураангуй “ЭМ ЗҮЙН САЛБАРЫН ЭРДМИЙН ЧУУЛГАН63” эмхэтгэлд хэвлэгдэнэ. Тус салбар хуралдаанд хэлэлцүүлэх илтгэлийг комиссын шийдвэрээр сонгох ба хэлэлцсэн илтгэлээс шилдэг 3, тусгай 3 байрыг шалгаруулж, урамшуулна. Шалгарсан шилдэг 3 илтгэл АШУҮИС-ийн “Эрдмийн чуулган–63” нэгдсэн илтгэлийн хураангуйд болон Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан сэтгүүлд, тусгай байр эзэлсэн 3 илтгэл Эм зүй сэтгүүлд өгүүлэл хэлбэрээр хэвлэгдэх болно.

Та хавсаргасан файлаас илтгэлийн хураангуйд тавигдах шаардлагатай танилцана уу. Илтгэлийн хураангуйг доорх линкээр орж, 2021 оны 04 сарын 07-ны өдрийн 17:00 цагаас өмнө (submit) илгээнэ үү.

Хураангуйг илгээх линк: https://docs.google.com/forms/d/1J0jNZhn5SC8SA95fcwnoY7hEGzkPvlHdnLApBD0mCCQ/edit?usp=sharing 

Эрдмийн чуулгантай холбоотой мэдээллийг цаг тухай бүрд хүргэх болно.    

Та бүхний эрдэм судлалын ажилд амжилт хүсье!

Хурал зохион байгуулах комисс:

Эмнэлзүйн эм зүй, менежментийн тэнхим

Холбогдох утас: 99091322, 80606201, 88031868

Цахим хаяг:  dcppm.group@mnums.edu.mn

Сүүлийн бичлэг