АШУҮИС-ийн Эрдмийн зөвлөлийн цахим хуралдаан боллоо

АШУҮИС-ийн Эрдмийн зөвлөлийн цахим хуралдаан 2021 оны 03 сарын 17-ны өдөр явагдаж, 4 асуудал хэлэлцэн баталлаа.

Нэгдүгээр асуудал: “SARS-Cov-2-ийг шүлсэнд илрүүлэх шинэ ПГУ оношлуур бүтээх, хэрэглээнд нэвтрүүлэх” төсөлт ажил. Төслийн удирдагч: АУ-ны доктор, профессор Г.Батбаатар.

Хоёрдугаар асуудал: “Mонгол дахь бэтэг өвчний гинжин хэлхээг сааруулах нь” сэдэвт ШУТС-ийн суурь судалгаа. Төслийн удирдагч: БУ-ны доктор, профессор Д.Тэмүүлэн

Гуравдугаар асуудал: “Дархлааны эмгэг урвалаар нөхцөлдсөн арьсны зарим эмгэгийн эмгэг жамын судалгаа” сэдэвт ШУТС-ийн суурь судалгааны төсөлт ажил. Төслийн удирдагч: АУ-ны доктор М.Ариунаа

Дээрх төслүүдийг хэлэлцэн санал нэгтэй дэмжив. 

Дөрөвдүгээр асуудал: “АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГО 2021-2030” төслийг хэлэлцэж 100% саналаар дэмжиж, АШУҮИС-ийн Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэхийг Эрдэм шинжилгээ,  гадаад харилцаа хариуцсан дэд захирал Б.Дамдиндоржид даалгалаа.

АШУҮИС-ийн Эрдмийн зөвлөл