АШУҮИС-ийн Эрдмийн зөвлөлийн дэргэдэх нэр томьёоны зөвлөлийн цахим хурал боллоо

2021 оны 3-р сарын 19-ны өдөр АШУҮИС-ийн Эрдмийн зөвлөлийн дэргэдэх нэр томьёоны зөвлөлийн цахим хурал болов.

АШУҮИС-ийн Эрдэм шинжилгээ,  гадаад харилцаа хариуцсан дэд захирал Б.Дамдиндорж тус хуралд оролцон захирлын тушаалаар  батлагдсан нэр томьёоны зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнийг танилцуулав.

Тус зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн: Дарга: АУ-ны доктор, профессор Н.Сүмбэрзул, нарийн бичгийн дарга: АУ-ны доктор, дэд профессор Ч.Ерөөлт, гишүүд: АШУ-ны доктор, профессор Д.Цэрэндагва, АУ-ны доктор, профессор С.Цогтсайхан, АУ-ны доктор, профессор Л.Ганболд, АУ-ны доктор, профессор Б.Хандсүрэн, АУ-ны доктор, профессор Э.Баярмаа, АУ-ны доктор, профессор Г.Даваа,  АУ-ны доктор, профессор С.Бадамжав, АУ-ны доктор, профессор Б.Оюунцэцэг,  хэл шинжлэлийн ухааны магистр, Ц.Мөнхтуяа.

Тус хурлаар нэр томьёоны зөвлөлийн үйл ажиллагааны журмын төслийг хэлэлцэв.