Эрхэм хүндэт багш, эрдэмтэн судлаачид Та бүхнийг “ЭРДМИЙН ЧУУЛГАН–63 НҮҮР АМ СУДЛАЛЫН САЛБАР ХУРАЛДААН”– нд оролцохыг урьж байна.
Хуралдаан 2021 оны 04 сарын 12-ны Даваа гарагт цахим хэлбэрээр зохион байгуулагдана.
Бүх илтгэлийн хураангуй болон эмнэлзүйн тохиолдлууд “НҮҮР АМ СУДЛАЛЫН САЛБАРЫН ЭРДМИЙН ЧУУЛГАН – 63” эмхэтгэлд хэвлэгдэнэ. Тус салбар хуралдаанд хэлэлцүүлэх илтгэлийг комиссын шийдвэрээр сонгох ба эрдэм шинжилгээний шилдэг илтгэл 3, эмнэл зүйн тохиолдол 2-ыг тус бүр шалгаруулна. Өгөгдсөн квотын дагуу шалгарсан илтгэлүүд АШУҮИС-ийн “Эрдмийн чуулган – 63” нэгдсэн илтгэлийн хураангуйд болон Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан сэтгүүлд өгүүлэл хэлбэрээр хэвлэгдэх болно.
Бусад өгүүлэлүүд ” НҮҮР АМ СУДЛАЛ” сэтгүүлд хэвдлэгдэнэ. Та хавсаргасан загварын дагуу илтгэлийн хураангуй, эмнэлзүйн тохиолдол болон өгүүллийг бэлтгэж доорх линкээр 2021 оны 04 сарын 06-ны өдрийн 17.00 цагаас өмнө илгээнэ үү.
Хураангуйг илгээх линк:
Та бүхний эрдэм судлалын ажилд амжилт хүсье!
Холбоо барих утас 89100103, 94781118
Цахим хаяг: javkhlan@mnums.edu.mn
НАССургууль