Эрхэм хүндэт эрдэмтэн багш, судлаачид Та бүхнийг “ЭРДМИЙН ЧУУЛГАН– 63” НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ХУРАЛДААНД оролцохыг урьж байна.
Нийгмийн Эрүүл Мэндийн салбар хуралдаан нь“КОВИД-19 ЦАР ТАХАЛ БА НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНД” сэдвийн хүрээнд 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Баасан гарагт цахим (ZOOM платформ) хэлбэрээр зохион байгуулагдана.
Өгүүлэл, илтгэлийн хураангуйг “НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ЭРДМИЙН ЧУУЛГАН – 63” сэтгүүлд хэвлэх бөгөөд сайн туршлага бүхий видео бичлэгийг хурлын албан ёсны вэб сайтад байршуулна. Комиссын шийдвэрээр хэлэлцэгдэх бүтээлийг сонгох ба эрдэм шинжилгээний илтгэл, сайн туршлагуудаас тус бүр шилдэг 3-ыг шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана.
Өгүүлэл 3-5 хуудас, илтгэлийн хураангуйг монгол, англи хэлээр 250 үгэнд багтааж, сайн туршлагыг 2-3 минут багтааж, эхийг MP4 формат, 1080 өргөтгөл бүхий хадмал орчуулгатай бэлтгэж доорх линкээр 2021 оны 04 дугаар сарын 05-ны өдрийн 09:00 цагаас өмнө (submit) илгээнэ үү.
Өгүүлэл, илтгэл, сайн туршлагыг хурлын линк болон и-мэйл хаягаар илгээж болно.
Эрдмийн чуулганы хуралдаантай холбоотой мэдээллийг хурлын албан ёсны вэб сайт, НЭМС-ийн фэйсбүүк хуудсанд байршуулна.
Хурал зохион байгуулах комисс:
Цахим хаяг: conference_publichealth@mnums.edu.mn
Холбоо барих утас: 99039680, 88057816, 99980205, 88096447