ЭРДМИЙН ЧУУЛГАН– 63” Эрдмийн сургуулийн салбар хуралдаан болно

“ЭРДМИЙН ЧУУЛГАН– 63”  ЭРДМИЙН СУРГУУЛИЙН САЛБАР ХУРАЛДААН  2021 оны 4-р сарын 16-ны өдрийн Баасан гарагт цахим хэлбэрээр зохион байгуулагдана.  

Бүх илтгэлийн хураангуй болон өгүүлэл “ЭРДМИЙН СУРГУУЛИЙН ЭРДМИЙН ЧУУЛГАН – 63” эмхэтгэлд хэвлэгдэнэ. Комиссын шийдвэрээр хэлэлцэгдэх илтгэлийг сонгох ба хэлэлцэгдсэн илтгэлүүдээс шилдэг 3 илтгэлийг шалгаруулж, урамшуулна. 
Хэлэлцэгдсэн илтгэлүүд АШУҮИС-ийн “Эрдмийн чуулган – 63” нэгдсэн илтгэлийн хураангуйд болон шалгарсан илтгэл нь Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан сэтгүүлд өгүүлэл хэлбэрээр хэвлэгдэх болно. Хуралд хэлэлцүүлэх эрдэм шинжилгээний бүтээлийг 2021 оны 04 сарын 05-ны дотор зохион байгуулах ажлын хэсэгт цахим шуудангаарemail:bolorsaikhan@mnums.edu.mn илгээнэ үү.

Хуралд илгээсэн материалыг Эрдмийн чуулганы эмхэтгэлд хэвлэн гаргахтай холбогдуулан дараах шаардлагыг хүргүүлж байна.


Эрдмийн чуулганы хуралдаантай холбоотой мэдээллийг цаг тухайд нь хүргэх болно.
Хурал зохион байгуулах комисс: Холбоо барих утас: 9908-9566

Сүүлийн бичлэг