mn
mn

АШУҮИС-ийн Эмнэлгийн удирдлагын багийн ээлжит хуралдаан боллоо

АШУҮИС-ийн Эмнэлэг хариуцсан дэд захирлаар АУС-ийн Яаралтай тусламж, мэдээгүйжүүлэг судлалын тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан АУ-ны доктор, профессор Л.Ганболд томилогдож, эмнэлгийн удирдлагын багийн ээлжит хурал зохион байгуулагдлаа.Хурлаар их сургуулийн эмнэлгийн тогтолцоо түүний бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааг боловсронгуй болгож хөгжүүлэх болон бусад  цаг үеийн тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцлээ.

Хуралд АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар оролцож Их сургуулийн эмнэлгийн хөгжлийн газар, АШУҮИС-ийн Төв эмнэлэг, Монгол Анагаах Ухааны Төв эмнэлэг, Нүүр Ам Судлалын Төв эмнэлгийн тамгыг тус тус гардуулан тодорхой үүрэг даалгавруудыг өглөө.