Резидент эмч нарт цалингийн санхүүжилт олгох гэрээнд гарын үсэг зурлаа

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн захирал Н.Хүрэлбаатар, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн ерөнхий захирал Б.Нарантуяа нар Үндсэн мэргэшлийн сургалтын резидент эмч нарт цалингийн санхүүжилт олгох гэрээнд гарын үсэг зурлаа.

Тус гэрээний дагуу АШУҮИС-ийн резидент эмч нарт МДИ-ийн захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд үндэслэж ТҮЭМ-4-1 шатлалаар цалин хөлсийг олгохоор боллоо.

АШУҮИС-ийн резидент эмч нарт цалин хөлс олгох ажлыг дэмжин ажилласан Эрүүл мэндийн яам, ЭМ-ийн сайд С.Энхболд, Боловсрол, шинжлэх ухааны яам, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан нарт талархал илэрхийлье.

Сүүлийн бичлэг