Эмнэлзүйн дадлага хийх оюутан солилцооны хөтөлбөрийн талаар санал солилцлоо

2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр АШУҮИС-ийн захирал Хүрэлбаатар, Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа хариуцсан дэд захирал Б.Дамдиндорж, Боловсрол хариуцсан дэд захирал Г.Батбаатар, Гадаад харилцааны газрын дарга Д.Өлзиймаа, АУС-ийн захирал Д.Мөнхбаатар нар Япон Улсын Олон Улсын Эрүүл Мэнд, Нийгэм Хамгааллын Их Сургуулийн Ерөнхийлөгч Доктор Кунинори Такаги, дэд захирал Доктор Сузуки, доктор Вада нартай хамтын ажиллагааны талаар цахим уулзалт хийлээ.

Уулзалтаар хамтын ажиллагааны санамж бичиг болон гэрээний дагуу 2022 оны 4- 6 дугаар сарын хооронд эмнэлзүйн дадлага хийх оюутан солилцооны хөтөлбөрийн талаар хоёр тал санал солилцож, эмнэлзүйн дадлага хийх япон оюутнуудыг хүлээн авах бэлтгэл ажил хангагдсаныг дурдав.

Олон улсын эрүүл мэнд, нийгэм хамгааллын их сургуулийн Ерөнхийлөгч Доктор Кунинори Такаги АШУҮИС-аас эмнэлзүйн дадлага хийх оюутнуудыг хүлээн авах сонирхолтой байгаагаас гадна цаашид багш солилцооны асуудлыг идэвхжүүлэх талаар харилцан санал солилцлоо.

Жич: 2 сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд АШУҮИС-аас 13 оюутан 100%-ийн тэтгэлэгтэй суралцаж байгаагаас гадна, 4 багш ажиллаж байна.