АШУҮИС-ийн Захиргааны зөвлөлийн ээлжит хуралдаан 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр буюу өнөөдөр цахимаар зохион байгуулагдлаа.
Тус хурлаар
1. АШУҮИС-ийн Хөдөлмөрийн дотоод журам;
2. АШУҮИС-ийн Төгсөлтийн өмнөх сургалтад оюутан элсүүлэх журам;
3. АШУҮИС-ийн Сурах бичгийн зөвлөлийн ажиллах журмыг тус тус хэлэлцэн баталлаа.
АШИУҮС-ийн захирал Н.Хүрэлбаатар Эмнэлзүйн молекул оношилгооны төвийн үйл ажиллагааг эрчимжүүлж, Эрүүл мэндийн яамнаас холбогдох зөвшөөрөл ирсний дараа АШУҮИС-ийн эрдэмтдийн бүтээсэн оношлуураар шүлснээс коронавирус илрүүлэх ажлын бэлтгэлийг сайтар хангахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.