МАУОУС-ийн багш нар мэргэшлийн зэргийн гэрчилгээ, дардасаа гардан авлаа

Уламжлалт Анагаах Ухааны Эмч Судлаачдын Нийгэмлэгээс МУАУ, Зүү төөнө эмчилгээний чиглэлээр мэргэшлийн зэрэг олгох шалгалтыг зохион байгуулж, мэргэшлийн зэргээ ахиулсан МАУОУС-ийн 10 багшид зэргийн үнэмлэх, дардасыг УАУЭСН-ийн тэргүүн, АШУ-ны доктор, профессор Ч.Чимэдрагчаа гардууллаа.

Монголын уламжлалт анагаах ухаан судлалын чиглэлээр МУ-ын зөвлөх зэргийг Дотрын өвчин судлалын тэнхимийн профессор Д.Цэрэндагва, Уламжлалт эмчилгээний тэнхимийн эрхлэгч, дэд профессор Н.Оюунцэцэг нар амжилттай хамгаалж, мэргэшлийн Зөвлөх зэргийн эмчийн үнэмлэх, дардасаа гардан авлаа. Мөн  урд нь зөвлөх зэргийг хамгаалсан Дотрын өвчин судлалын тэнхимийн багш АУ-ны магистр Д.Чулуунчимэг, профессор С.Сээсрэгдорж, профессор С.Хишигжаргал, Зүү төөнө заслын тэнхимийн дэд профессор Б.Лагшмаа нарт зөвлөх зэргийн эмчийн дардасыг гардуулж өглөө.

МУАУ судлалын чиглэлээр ахлах зэргийн эмчийн үнэмлэхийг Монгол анагаах ухаан судлалын тэнхимийн эрхлэгч АУ-ны доктор С.Доржбат, Уламжлалт бариа заслын тэнхимийн багш АУ-ны магистр Б.Баярмаа, Дотрын өвчин судлалын тэнхимийн багш АУ-ны магистр Д.Рэгзэдмаа нар авсан бөгөөд Зүү төөнө заслын тэнхимийн эрхлэгч АУ-ны доктор В.Энхтуяа зүү эмчилгээ судлалын чиглэлээр ахлах зэргийн мэргэшлийн үнэмлэхээ гардан авлаа.