2021 оны 3-р сарын 19-ны өдөр АШУҮИС-ийн Эрдмийн зөвлөлийн дэргэдэх нэр томьёоны зөвлөлийн цахим хурал болов.
АШУҮИС-ийн Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа хариуцсан дэд захирал Б.Дамдиндорж тус хуралд оролцон захирлын тушаалаар батлагдсан нэр томьёоны зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнийг танилцуулав.
Тус зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн: Дарга: АУ-ны док. проф. Н.Сүмбэрзул, нарийн бичгийн дарга: АУ-ны док. дэд проф. Ч.Ерөөлт, гишүүд: АШУ-ны док. проф. Д.Цэрэндагва, АУ-ны док. проф. С.Цогтсайхан, АУ-ны док. проф. Л.Ганболд, АУ-ны док. проф. Б.Хандсүрэн, АУ-ны док. проф. Э.Баярмаа, АУ-ны док. проф. Г.Даваа, АУ-ны док. проф. С.Бадамжав, АУ-ны док. проф. Б.Оюунцэцэг, хэл шинжлэлийн ухааны магистр, Ц.Мөнхтуяа
Тус хурлаар нэр томьёоны зөвлөлийн зөвлөлийн үйл ажиллагааны журмын төслийг хэлэлцэв.