“БИД ХАМТДАА” төгсөгчдийн ээлжит цахим уулзалт амжилттай зохион байгуулагдлаа

2021 оны 03 сарын 13-нд АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь АУС-ийн Мэргэжлийн суурь эрдмийн тэнхим, эмнэл зүйн I тэнхимтэй хамтран  “БИД ХАМТДАА төгсөгчдийн цахим уулзалтыг амжилттай зохион байгууллаа. Уулзалтыг нээж АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь АУС-ийн захирал, АУ-ны доктор, клиникийн профессор М.Банзаагаяа үг хэллээ. Уулзалтанд тус сургуулийн 2013 оны төгсөгч Ховд аймгийн БОЭТ-ийн гэмтлийн тасгийн гэмтэл согог заслын их эмч Н.Бэрхбол, 2012 оны төгсөгч Улсын 2-р төв эмнэлгийн нэгдсэн лабораторийн эмгэг судлаач их эмч Х.Жанибек, 2011 оны төгсөгч Говь-Алтай аймгийн “Эрүүл ирээдүй” мэс засал, гэмтлийн эмнэлгийн мэс заслын их эмч Ц.Даваадорж, 2012 оны төгсөгч Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийн мэдээгүйжүүлэгч их эмч Т.Санчир-Од нар оролцож өөрсдийн ажлын туршлага болон суралцах арга барилаасаа багш, оюутан суралцагчид, төгсөгчидтэй хуваалцлаа. Оролцогч эмч нар маань  баруун бүс нутагтаа хүн ардынхаа эрүүл энхийн манаанд хоёргүй сэтгэлээр амжилттай ажиллаж яваа манай сургуулийн шилдэг төгсөгчид юм. Тэд эмч хүн тасралтгүй сурч, хэлний мэдлэгээ оюутан байхаасаа төгс эзэмших, хандлагаа өөрчлөх гэсэн олон сайхан зүйлийг ярилцаж, сурч байгаа оюутнуудад сургамж, зөвлөгөө зөвлөмжийг өгсөн сайхан уулзалт боллоо  Цахим уулзалтанд багш нар, тус сургуулийн үе үеийн төгсөгчид, суралцаж буй оюутан залуус оролцлоо.

Цаашид энэхүү арга хэмжээг төгсөгчдийнхөө амжилт бүтээлийг тайлагнан сурталчилж, баруун бүс нутагт төдийгүй эх орондоо мэргэжлээрээ ажиллаж байгаа төгсөгчдийнхөө үйл ажиллагааг нэгтгэн, олон талт туршлага хуримтлуулсан залуучууд эвлэлдэн нэгдэж, чадварлаг эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэхэд гүүр болсноор сургууль болон төгсөгчдийн хамтын ажиллагааг өндөр түвшинд хүргэхээр зорин ажиллана.

Сүүлийн бичлэг