mn
mn

БШУ-ны сайдын А/135 тоот тушаалын дагуу АШУҮИС нь дараах арга хэмжээ авч ажиллаж байна

Ковид-19 цар тахлын үед оюутан суралцагчдад сургалтын төлбөрийн үлдэгдлээс үл хамааран хичээл сургалтын үйл ажиллагаанд тасралтгүй, бүрэн хамрагдаж, мэдлэгээ үнэлүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлсэн бөгөөд 2020-2021 ны хичээлийн жилийн турш сургалтын төлбөр төлөгдөөгүйн улмаас танхимын болон цахим сургалт, шалгалт, шүүлгээс хасагдсан тохиолдол гараагүй байна.

Оюутан суралцагчдад сургалтын төлбөрийг уян хатан нөхцөлөөр төлөх боломжийг бүрдүүлж одоогоор 1200 орчим оюутан түр гэрээ байгуулан өөрсдийн санхүүгийн нөхцөл, боломжид тулгуурлан төлбөрөө хэсэгчлэн төлж байна.

АШУҮИС нь Ковид-19 цар тахлын үед цахим сургалтын үйл ажиллагааг цаг алдалгүй эхлүүлж, төгсөлтийн өмнөх, төгсөлтийн, төгсөлтийн дараах бүх түвшний сургалтын үйл ажиллагааг чанартай зохион байгуулж байна. Цахим сургалтын үйл ажиллагааг зохицуулах “АШУҮИС-ийн Сургалтын технологи, чанарын хяналтын журам”-ыг боловсруулан батлаж, цахим сургалтын мэдээллийн сангийн хүчин чадлыг 4 дахин нэмэгдүүлснээр одоогийн байдлаар 36,499 хэрэглэгчтэй, 2,324 хичээл, 20,188 контент, 3,924 шалгалт, 144,814 сорилын сан бүрдсэн.

Цар тахлын хөл хорионы үед АШУҮИС-ийн 1, 2, 3, “Оюутны өргөө” дотуур байранд амьдардаг нийт 950 орчим оюутнуудад 50,857,636 төгрөгийн хоол хүнс, ариутгал халдваргүйтгэлийн бараа бүтээгдэхүүний тусламж үзүүлж, оюутны байрнаас гарсан оюутнуудад төлбөрийн буцаан олголтыг цаг тухай бүрт хийжээ.

Та бүхэндээ эрүүл энхийг хүсье!

Сүүлийн бичлэг