mn

ЛАБОРАТОРИЙН АМЬТНЫ ДЭЛХИЙН ӨДӨР 2021 оны 04 сарын 24 өдөр болно

Лабораторийн амьтны Дэлхийн өдрийг жил бүрийн 04 сарын 24 өдөр 7 хоногийн хугацаатай тэмдэглэдэг билээ. Энэхүү өдрийг тохиолдуулан ХААИС, Мал эмнэлгийн хүрээлэн шинжлэх ухааны байгууллагаас түүчээлэн тэмдэглэж байгаа бөгөөд “Мэдлэг түгээе” арга хэмжээнд зочин илтгэгчээр АШУҮИС, ШУТГ-ын мэргэжилтэн БУ-ны доктор Б.Галиндэв хамтран оролцож доорх агуулгын хүрээнд цахим хэлэлцүүлэг өрнүүлсэн.

1901-2019 онд физиологи-анагаах ухааны салбарт нийт 219 Нобелийн шагнал хүртсэнээс 180 эрдэмтдийн судалгааны ажил амьтантай хамааралтай байгаа нь амьтан үнэ цэнэтэй хэвээр байгааг харуулж байна. Орчин үед биологийн шинжлэх ухаан, технологийн хөгжлийн хурд нэмэгдэж байгаатай холбоотой төрөл бүрийн шинжлэх ухаанд лабораторийн  амьтны хэрэгцээ, шаардлага улам бүр өссөөр байна.

Амьтны сайн сайхан байгаа гэдэгт итгэлтэй хариулт өгч чадаж байгаа бол сайн шинжлэх ухаан гэх бөгөөд шинжлэх ухааны үндэслэлтэй судалгааны ажил хийх боломжийг олгодог.

Амьтныг шинжлэх ухааны зорилгоор ашиглах нь өвөрмөц зүйл биш бөгөөд зөвтгөх, буруутгах ёс зүйн бодит шалгуур байхгүй. Судлаачид ёс зүйн дүгнэлт гаргах чадвартай тул амьтныг шинжлэх ухааны зорилгоор ашиглахдаа ёс зүйн хэм хэмжээг, үзэл баримтлалыг мөрдөнө.

Судалгааны үр дүнд антибиотик, шинэ эм, мэс заслын шинэ технологи, вакцин зэргийг биоанагаахын шинжлэх ухааны бүтээл гэж үздэг бөгөөд биоанагаахын бүтээл нь хүн төрөлхтөнд амьдрал, аз жаргалыг бэлэглэдэг гэж үздэг.